
Дарханы замын асуудлаар төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Дамдинням мэдээлэл өглөө. /2021.10.20/
Тэрбээр, "ЗТХЯ-ны сайд Л.Халтар асуулт асуух, үг хэлэх үед зориуд хаяж гарч явах үйлдлүүд хийгээд хамтарч ажиллахад үнэхээр хүндрэлтэй. Монгол Улсын Засгийн газрын хуулиар, УИХ-ын тухай хуулиар ч гэсэн Засгийн газрын гишүүд УИХ-д хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Энэ нэг гишүүн, байнгын хорооны асуудал биш Монголын босоо тэнхлэгийн хамгийн том зам 3 жил болж байна. Одоо болтол 50 хувьдаа хүрээгүй байна.
Энэ замаар өдөртөө 5 мянга орчим тээврийн хэрэгсэл явдаг. Оргил ачааллын үед 15 мянга хүрдэг. Энд Баянчандман-Урьхан, Хонгор-Зүүнхараа хүртэл үхлийн зам.
ЗТХЯ-наас 50 км/ц хүртэл яв гэдэг бодит байдал дээрээ 50 км/ц хурдтай танк явбал амьд үлдэнэ. Энэ иргэд жижиг тэрэгтэй хэцүү явж байдаг. Энэ асуудлыг бие өмөөрөх маягтайгаар тайлбарлаж ярьдаг. Анхнаас энэ замын асуудалд туршлагагүй, техникгүй хятад компаниудад өгчихсөн.
Газар дээр нь очихоор өөрийн техниктэй компаний ажил явдаг. Хятад компаниуд нь аваад Монгол компаниудаар туслан гүйцэтгэгчээр хийлгэхээр тэр ажил явдаггүй. Тэдэнд санхүүжилтийн өгдөггүй асуудал байнга гардаг талаар байнгын хуралдаанаар ярьж байна.
Хоёрдугаарт Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй урсгалын төслийн нэгжийг Зам, тээврийн яам байгуулж чадаагүй. Өнгөрсөн зун хоёр сарын хугацаанд санхүүжилт гацсан. Сангийн сайд нь араас нь гуйсан захидал бичиж байж нэг удаагийн санхүүжилт олгож байгаа юм. Энэ ажлыг зохион байгуулах ёстой ажил нь Зам, тээврийн яам, сайд. "





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-10-23 11:53:50
Ene tanihgui agaa ovoo held orj busdad tanigdaad baigaan manai omnogoviin ajnai baterdene gedeg agaa gej neg helgui durak bainaa irj uul uurhai ideh uuh bolhooroo baahan bandgar mashintai buunuuruu davhij ireed suga tsaviniihaa usnuuded uureg daalgavar ogchhool davhiad alga boldog nogoo 300000 tn hulgain nuurs ni yu bolj baidiin ih hurliin songuuliar mongoor boroo oruulsanshdee uuniig shalgadag hyndag ch gazar baihgui yumdaa ene hunii esreg nutgiihan dugrah eserguutseh erhgui shuudee tsagdaa magdaa hulgaich huligaanuud ni bugd ene hunii tald er ni tur zasag ch yaj ch chadadgui yum bainaldaa
Зочин 2021-10-20 17:57:33
Халтар муу новш төрөөс зайл
Зочин 2021-10-20 15:46:13
Хөөрхий нэрд гарах гэж ядах юм аа
Зочин 2021-10-20 15:44:17
Энэ хэн гэдэг хүн бэ? Юу хийдэг юм бол?