ДЭЛХИЙДОнцлох

Хүүхдүүд КОВИД-оор хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх байдал 11 дахин нэмэгджээ

Хуваалцах:
Хүүхдүүд КОВИД-оор хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх байдал 11 дахин нэмэгджээ

     АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтад дурдсанаар Омикрон хувилбарын давлагааны үед тус улс дахь өдөрт шинээр илрэх тохиолдлын тоо болон хүүхдийн өвчлөл, эмнэлэгт хэвтэх байдал цар тахлын үеийн дээд түвшинд хүрсэн байна. АНУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд хүүхдүүдийн дундах өвчлөл өмнөх хоёр долоо хоногтой харьцуулахад 26 хувиар хувиар өсчээ. Тухайлбал, АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвийн халдварт өвчин судлаач, доктор Роберта ДеБиасигийн мэдээлснээр Омикрон халдварын тархалтын үед хүүхдийн дундах өвчлөл, эмнэлэгт хэвтэх байдал Дельта хувилбарын давлагаатай харьцуулахад гурав дахин өндөр байгаа аж. Харин Атланта хотын Хүүхдийн эрүүл мэндийн төвийн халдварт өвчинтэй тэмцэх тасгийн эрхлэгч, доктор Анди Шейний мэдээлснээр халдвар авч, хүндээр өвчлөн эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн олонх нь вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд байгаа аж. Өнөөдрийн байдлаар АНУ-д 5-11 насны хүүхдүүдийн ердөө 19 хувь, 12-17 насны хүүхдүүдийн 55 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Рошел Валенски өмнө нь, вакцинд хамрагдаагүй 12-15 насны хүүхдүүд вакцин хийлгэсэн ижил насны хүүхдүүдтэй харьцуулахад КОВИД-оор хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэх байдал 11 дахин өндөр байгаа талаар мэдээлж байв. Анди Шейний мэдээлснээр нийт халдварт авсан хүүхдүүдийн 10-15 хувь нь маш хүндээр өвчилж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хэдий энэ нь өмнөх Дельта хувилбарын давлагааны үетэй ижил үзүүлэлт ч гэлээ эрдэмтэд ковидын дараах урт хугацааны шинж тэмдэг хүүхдүүдэд илүү удаан хугацаанд, хүнд илэрдэг байж болзошгүйг анхааруулсаар байна. Түүнчлэн хүүхдүүд ковидоор харьцангуй хөнгөн, шинж тэмдэггүй өвчилж байгаагаас шалтгаалан иргэд, эцэг эхчүүд хүүхдийн өвчлөлийг үл томсоорлох хандлага байгаа юм. Гэвч зөвхөн АНУ-д бүртгэгдсэн нийт 71.9 cая гаруй ковидын тохиолдлын 17 хувь нь хүүхдүүдийн өвчлөл байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш мянга гаруй хүүхэд КОВИД-19-ийн улмаас нас барсан байна. КОВИД-19-өөр хүнд өвчилж байгаа хүүхдүүдийн гуравны хоёр нь архаг суурь өвчтэй, амьсгалын замын эмгэг, илүүдэл жинтэй хүүхдүүд байгаа аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих