ДЭЛХИЙДОнцлох

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулжээ

Хуваалцах:
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ буудуулжээ

   Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ баасан гарагт Японы өмнөд хэсэгт сонгуулийн сурталчилгаа  хийж явахдаа буудуулж, хүнд шархадсан тухай NHK телевиз мэдээлжээ. Японы Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан Абэ Нара хотод үг хэлж байхдаа орон нутгийн цагаар өнөөдөр 11:30 цагийн орчимд буудуулсан байна. NHK-гийн мэдээлж буйгаар Абэ зүрх нь зогссон байдалтай байгаа аж. Буудсан этгээдийг баривчилсан гэнэ. Японы парламентын дээд танхимын сонгууль ням гарагт болно. 2020 онд огцорсон 67 настай Абэ эрх баригч Либерал ардчилсан намын бусад гишүүдийн төлөө сонгуулийн сурталчилгаа явуулж байсан ч өөрөө нэр дэвшээгүй байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих