СПОРТОнцлох

Э.Оюунболд: Монголын ард түмэн над руу их дайрч байна

Хуваалцах:
Э.Оюунболд: Монголын ард түмэн над руу их дайрч байна

Энэ жилийн наадамд өмнөх 2019 оны наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допингийн шийтгэлийн улмаас цолоо хураалган, арслан цолтой зодоглосон билээ. 

Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд Завхан аймгийн Нөмрөг сумын харьяа, аймгийн начин Ё.Улсболдод өвдөг шороодсон ба барилдаан дууссаны дараа өөрийг нь давсан аймгийн начин Ё.Улсболдыг цохих гэж дайрахад нь ойр хавьд байсан хүмүүс зогсоож буй бичлэг цахим орчинд тараад байна. 

Энэ талаар Э.Оюунболд тайлбар хийлээ. 

Тэрбээр, Мэдээж, би олон түмний нүдэн дээр эвгүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Надад бухимдах олон шалтгаан байгаа. Би өчигдөрхөн аавынхаа 49 хоногийг хураачихаад барилдаж байна. Монголын ард түмэн маань над руу их дайрч байна. Би бүх өр төлөөсөө өгсөн. Цолоо өгч, хэргээ хүлээсэн. Хийгээгүй хэргийг давтсаар байгаад хүлээлгэсэн. Хүнд элэг бүтэн байхаас илүү жаргал гэж юу байхав. Аавтайгаа би 2014 оноос хойш хамт наадаж байсан. Өчигдөр аавынхаа 49 хоногийг хураачихаад одоо барилдаж байна. Би энэ их хэл амыг дийлэхгүй байна.

Эхлээд би давсан. Үндэсний бөхийн холбоо миний эсрэг холбоо болж байх шиг байна. Олон залуус хохирч байна. Нэгийн даваанд унасан хүн хоёрын даваанд гараад барилдчих юм. Энэ монгол бөх хаашаа яваад байна вэ. Допингийн холбоогоо шалгахгүй юм. Би харин ч ард түмний өмнө гарч ирж хэрүүл, маргаан хийдэггүй. Ард түмнээ хүндэлдэг. Ард түмэн биднийг шүүх эрхтэй. Бөхдөө хайртай Монголын ард түмэн минь ойлгож, аливааг ялгаж салгаач ээ. Зөвхөн би энд буруу зүйл хийгээд байгаа юм биш. Олон түмний нүдэн дээр хоёр жил допингийн хэрэгт гүтгэгдчихээд байж байна.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав та аль талд ажиллаад байгаа юм бэ. Надаас ямар бодис илрүүлсэн юм бэ. Монгол Улсад Арбитрын шүүх гэж байгаагүй бол би бараг барилдах боломжгүй болох байлаа. Би цолоо хураалгаж, хоёр жил барилдах эрхээ хасуулчихаад, дөрвөн жил барилдсангүй. Намайг барилдуулаагүй.

Монголын иргэн бүр эрхээ хуулиар хамгаалуулах эрхтэй биз дээ. Одоо надаас юу хүсээд байгаа юм бэ. Би үнэхээр гомдож байна. Одоо байтлаа давчихсан давааг минь өгөхгүй юм. Гэхдээ цаашдаа нэгийн даваанд унасан ч хамаагүй бэлтгэлээ сайн хийгээд хэд хүртлээ хүч гардаг юм, тэр хүртлээ барилдана гэв


Хуваалцах:
4Хаха
1Таалагдсан
1Гунигтай
2Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-07-12 19:41:39

Пиздака шитэд усаа уухгүй яасан юм бэ

Зочин
Сэтгэгдэл бичих