НИЙТЛЭЛОнцлох

Үнэн зөв шалгарлын үүд хаалгыг наадмын оргил-бөхийн хүч сануулав

Хуваалцах:
Үнэн зөв шалгарлын үүд хаалгыг наадмын оргил-бөхийн хүч  сануулав

Наадам бол үндэсний энергийн чуулал. Тэнд ард түмэн юу боддог вэ гэвэл биелээсэй, бий болоосой гэсэн эрмэлзэл хүслээ,шүүмжлэл, эс зөвшөөрөхөө боддог. УИХ-ын чуулганы танхим бол угтаа ард түмний төлөөллийн чуулган. Гэвч тэнд ард түмний төлөөллийн шийдвэр тэр бүр гардаггүй. Тэр хүрээндээ л гардаг. Тэгэвч ард түмэн тэр төлөөллийн байгууллагаа сонгодог. Наадам бол , уг  мөн чанартаа ард, төр нийлсэн жинхэнэ төлөөллийн чуулган байдаг. Энэ бол үнэн юм. Наадам хэрхэн эхэлсэнийг бүгд мэдэж байгаа. Төрийн тэргүүн үнэлэн шагнаснаар бол наадмын нээлт жинхэнэ супер байх ёстой байв. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатарыг овоолсон урлагийнхан ардын төрийн наадмыг чимэх нь бүү хэл, ямархан баатай , ямархан үзүүлэлттэй байсаныг ард түмэн эвэр бүү хошуулая гэвч үл тэвчээд хэлээд л байв. Үндэсний ухамсрын сэрээлт, ард түмний бах болох үгийг нээлтээс сонсоогүй. Ерөнхий агуулга бол ерөөсөө л хуучинсаг, болхи, ядруу. Нийт ард түмний хүлээлтэд огтоос нийцээгүй. Харин ганц Японы эзэн хаан Нарүхитогийн айлчлал, хандлага эер дулаан амьсгал , төвч уур энергийг түгээж байсаныг тэмдэглэлтэй. Тэрбээр алив зүйлд эерэг , ууч, мөн сэтгэлийн үнэн дулаан байдлыг илэрхийлж байсан нь сайхан сэтгэгдлийг төрүүлж байв. Ард түмэн үнэн зүйлд дуртай. Түүнийг нэгэн арга хэмжээнд угтсан хөвүүн Наруто гэж, шагайн харваанд нэгэн цэц Хааны Хатны гарыг ивэж, ёс горим чанадлая гэсэн манай ёслолын дүвчин хатуурхлын цаагуур үйл явдлууд өрнөсөн нь Монголын наадмын халуун сэтгэлийн  болоод үнэн ардын үнэмшил, хүндэтгэлтэй нийцсэнийг бүгдээр хүлээн зөвшөөрч чадлаа. Энэ бол үнэн түгээмэл ойлголтоор жишигжлээ. Монголын ард түмний хүсэл бол шинэчлэгдэхийг, шинэ сайн хүлээлтийг хүсэж байгаа нь бөхийн барилдаанаар илэрлээ. Шинэ , залуу бөхчүүд үнэн гойд барилдаж Баянхонгор аймгийн бөх Э.Батмагнай, Сүхбаатар аймгийн бөх Н.Өсөхбаяр нар түрүү үзүүр булаалдав. Шинэ дээд цолуудыг хүртэв. Энэ бол үнэхээр Монголын ард түмний хүсэл хүлээлт байсныг ард түмний бахаас харж үзэв. Мөн их насны морины уралдаанд Ховдын Чандманы уяач Б. Ерөөлтийн өнгөрөгч жил зургаан настай улсад түрүүлсэн халтар морь , дахин түрүүлэхийн хүчийг үзүүлэн давхиж аман хүзүүдэж байгаа нь долоон настай морины шалгарал болов.  Монголын зүүн баруун тэнцүү наадаж, бөх морь залуугийн ид хав, үнэн зөв шалгарлаар Монголоо сэрээн баясгахыг бүгдээр харлаа. Чухамдаа энэ бол үндэсний наадам үндэсний энергийн чуулал болохыг нотолж байгаа явдал, жинхэнэ бодит илэрхийлэл юм аа. Ард түмэн зөв шалгарал, өөрчлөлт шинэчлэл, орхигдсоныг гээх итгэл үнэмшлээр жигүүрлэн дэвж байгаагийн илэрхийлэл энэхүү наадам боллоо. Үүнийг бүгдээр хүлээн зөвшөөрч байна. Зөвшөөрөгдөх ч ёстой юм. Ард түмэн буй аваас төр улс буй юм. Үүнийг монголчууд энэ наадмаар яруу төгөлдөр харууллаа. Ёс жудаг, хүмүүжлийн дээд үлгэрлэлээр Япон, Герман хоёр улс дэлхийд тэргүүлдэг. Тэд түүнд хүрэхийн тулд ертөнцийн өмнө өөрийн үнэ цэнийг ихээхэн золиосолсон. Зарчмаар бүтээгдсэн. Японы эзэн хаантай Монголын наадмын сургамж энэ болох ёстой. Эзэн хааны дулаан сайхан хандлага, дөлгөөн тайван, гэгээн инээмсэглэл ингэж Монголыг харлаа. Энэ л үүтгэл хандлагын дор Монголчууд илүү их сэрэх ёстой. Ерөнхий сайд Г. Занданшатар оюун санаа сэрж байна гэх агуулгатай үг ярьсан нь мэдээлэгдсэн байна лээ. Оюун санаа сэрээсэй, монголчууд наадмын бөхийн үнэн шиг чанартай, амьдралын чанартаа өөрчлөлт гаргаасай даа.               

Б.БАЯР


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих