
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар төрийн бүтээмжийг дээшлүүлэх, төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн тухай ярилцжээ.
Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр гаргасан бодлого шийдвэрээ хэрэгжүүлдэг байх ёстой. Дэд, тэргүүн дэд, орлогч дарга гээд нийт 159 хүн болон зөвлөхүүдийг чөлөөлснөөр энэ онд 1.4 тэрбум төгрөг хэмнэжээ. Мөн Засгийн газрын авто баазад 580 орчим машин хүлээлгэн өгчээ.
Засгийн газар иргэнтэйгээ илүү ойр байж, иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэхэд анхаарна. Иргэдийн гаргасан санал гомдлыг заавал шийддэг байх нь чухал.
Г.Ёндон сайд мэргэжлийн хүн, 30 жил уул уурхайн салбарт ажилласан тул "Эрдэнэт"-ийн даргаар томилсон. Мөн энэ хүн улс төрийн туршлага хуримтлуулсан. Засгийн газрын түвшинд асуудлаа танилцуулан, шийдүүлдэг байх нь чухал чадвар. Иймд энэ томилгооны асуудлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжилсан.
Х.Бадамсүрэн дарга цаашид Зэсийн группийг ахална. Энэ групп "Эрдэнэс Монгол"-ын дэргэд байгуулагдана. Одоогоор цаасан дээр байна. Х.Бадамсүрэн захирал олон жилийн туршлагатай.
Л.Халтар сайд хүнд цагт зам тээврийн салбарыг удирдсан. Энэ хүнээс, өөрөөс хамаарах алдаа дутагдал гараагүй тул ЗТХ-ийн дэд сайдаар томилов. Цаашид сайд нарыг сэлгэн ажиллуулна. Сайдын албан тушаалыг шагнал болгоогүй.
Жишээ нь замын түгжрэлийг улсын хэмжээнд бодлого болгон, яамд хоорондын уялдааг үүсгэхээс өөр аргагүй. Боомтод очиход мөн гааль, мэргэжлийн хяналт гээд олон байгууллага бий. Урд хөршид нэг байгууллага боомтуудаа хариуцдаг юм байна. Бид энэ дагуу шийдвэрээ гаргасан.
Спортын асуудлыг агентлаг хариуцаж байсан тул хаягдаад байсан. Засгийн газар бодлогынхоо тэргүүн эгнээнд авчрахын тулд энэ салбарт сайд томилсон юм. Ажлын алба нь цомхон байна. Спортын сайд 3 хүнтэй алба байгуулна. Нийслэлийн асуудал хариуцсан сайдын ажлын алба илүү олон хүнтэй байна" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-08-31 18:57:04
Sejgiin bandi shuu