МЭДЭЭОнцлох

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан

Хуваалцах:
Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан

Засгийн газрын лхагва гаргийн ээлжит хуралдаан болж хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ыг татан буулгах шийдвэр гарсныг мэдээлэв. Харин ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналтын агентлаг байгуулагдах аж.

Түүнчлэн "Салбарын хяналтыг яамдад хариуцуулах, онцгой болон тусгай чиг үүргийнхээс бусад хяналт шалгалтыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл барина" хэмээсэн юм.

Мөн тэрбээр, "МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 гаруй байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон" гэлээ. 

МХЕГ-ыг татан буулгаснаар салбарын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор 800 гаруй албан хаагч яамдад хуваарилагдаж ажиллах юм байна. Ингэснээр 300 орчим ажлын байрыг хэмнэнэ гэв.

Түүнчлэн


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2022-10-19 20:43:14

Мэргэжлийн хяналтыг буулгачихаар ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж өгнө дөө,

Зочин 2022-10-19 20:42:19

Мэргэжлийн хяналтыг буулгачихаар,

Зочин
Сэтгэгдэл бичих