НИЙГЭМОнцлох

Зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, нэгнээ буугаар айлган сүрдүүлжээ

Хуваалцах:
Зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, нэгнээ буугаар айлган сүрдүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12:31 цагт Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бурхантын аманд машинтай хүн буудсан” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад 47 настай, эрэгтэй "Б" гэгч нь Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Corolla Fielder маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 44 настай, эрэгтэй "Б" гэгчийг шороон зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргаж, "Сайга" загварын галт зэвсгээр түүнийг айлгах зорилгоор дээшээ нэг удаа буудсаныг шуурхай илрүүлэн галт зэвсгийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
8Нүдний булай
5Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих