МЭДЭЭОнцлох

ЦЕГ: 12-р ангийн сурагч танхайрч бусдыг бүлэглэн зодсон хэргийг шалгаж байна

Хуваалцах:
ЦЕГ: 12-р ангийн сурагч танхайрч бусдыг бүлэглэн зодсон хэргийг шалгаж байна

Өнөөдөр буюу 2022.12.03-ны өдөр хэсэг сурагчид нэгнийгээ бүлэглэн зодож танхайрсан бичлэг сошиолд тавигдаад буй. Тодруулбал Нийслэлийн ерөнхий боловсролын 47-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т ахлах бүлгийн хүүхдүүдийг удаа дараа дээрэлхэж мөнгө нэхэн улмаар биед нь гэмтэл учруулж танхайрдаг асуудлыг тус сургуулийн нэгэн сурагч утсан дээрээ баримтжуулан цахим орчинд байршуулжээ.

Уг хэргийн мөрөөр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас шалгалтын ажиллагаа явуулж танхайрсан этгээдэд арга хэмжээ авах талаараа урьдчилан мэдээлээд байна.

Хохирогч хүүгийн бичсэнээр тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т нь сурагчдыг байнга дарамталж, мөнгө нэхэн биед нь гэмтэл учруулдаг талаараа илэрхийлжээ.

Бид сурагчид нэгнийгээ зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаар эргэн мэдээлэх болно.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
1Гунигтай
1Нүдний булай
2Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих