Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг оруулж ирэх эрх нь надад биш прокурорт бий

Хуваалцах:
Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг оруулж ирэх эрх нь надад биш прокурорт бий

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсагчдын асуусан асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хариултыг хэлэв. 

Тэрбээр, "Ерөнхий сайд шүүгчтэй уулзах, ерөнхий шүүгчид ямар нэгэн байдлаар чиглэл өгөх эрхгүй. Нэг нь гүйцэтгэх засаглал, нөгөөх нь шүүх засаглал хоорондоо заагтай. Заагтай ч байх ёстой. Шүүх дээр хэрэг шийдэгдэхэд Засгийн газар яаж ч чадахгүй. Ямар нэгэн байдлаар асуудал тавихад шүүхэд нөлөөлсөн болдог. Үндсэн хууль, эрх зүйт төр ийм байдаг. 

Засгийн газар асуудлыг гаргаж ирж тавьж чадна. Бид Цагдаа, АТГ-т бүх материалыг гаргаж өгч чадна. Энэ Цагдаа, АТГ мөрдөх байгууллагуудын дээр прокурор байгаа. Прокурорт Засгийн газар яаж ч нөлөөлж чадахгүй. Прокурорыг томилдоггүй. Энэ бүх асуудал дээр Ерөнхий сайдын хувьд итгэл үнэмшилтэй байгаа ч гэсэн миний итгэл үнэмшилээр шийдэхдэх албатай биш. Үндсэн хууль, эрх зүйт төр ийм байдаг. 

Бидний гаргаж тавиад байгаа зүйлс шүүмжлэлтэй ч тулгардаг. Зарим нь хэлж байна "Битгий нийгэм бухимдуулаад бай" гэж тэгээд би яах юм гаргаж тавихгүй явах юм уу? Энэ асуудлыг ярихгүй явах уу? Би хэн нэгнийг буруутгаж, хэн нэгний мууг үзэх гэж байгаа ямар ч сэдэл байхгүй. Зүгээр цэгцлэхийг л хүсэж байна. 

Цаашаа ийм нийгэм битгий байгаасай л гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. УИХ-ын гишүүдийг оруулж ирэх эрх нь надад байхгүй. Тэрийг улсын Ерөнхий Прокурор хийнэ. Ийм л байдаг. Жагсагчдын хувьд зөвхөн Засгийн газар мэдэх юм шиг яриад байдаг. Талбай дээр гараад уулзаж байгаа ч гэсэн энэ бүх явдлыг бүгдийн дэлгэрэнгүй ярьж чадахгүй. Шүүх мэднэ, шүүхийнхээ гадаа очиж жагс гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Эсвэл прокурор дээрээ очихгүй юу гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр нөлөөлсөн болно. 

Тийм учраас энэ бүх асуудлыг тогтолцооныхон хувьд шийдэх ёстой"

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх