
Хятадын эрдэмтдийн мэдээллийн сандаа богино хугацаанд байршуулсан Ковид-19 тархаж эхэлсэн эхний өдрүүдийн мэдээлэл нь вирусийн гарал үүслийн талаарх мэдээлэл, тэр дундаа элбэнх нь уг вирустэй холбоотой байж магадгүй байгаа талаар олон улсын судлаачид мэдэгджээ. Вирус анх 2019 оны арванхоёрдугаар сард Хятадын Ухань хотод илэрсэн бөгөөд дэлхий даяар тархаж, долоон сая орчим хүний аминд хүрээд байгаа билээ. Олон улсын судлаачид өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж авсан мэдээллүүдээ дэлгэж, Хятад болон олон улсын эрдэмтдийг оролцуулсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хийсэн уулзалтын дараа даваа гарагт мэдээллийн тайлбарт үндэслэсэн тайлангаа нийтэлсэн. Энэхүү мэдээлэлд Sars-CoV-2 вирусийн шинэ дараалалыг 2020 онд Ухань хотын Хуанан захаас авсан дээж дээр үндэслэсэн геномын нэмэлт мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) өгөгдлийг дэлхийн эмгэг төрүүлэгчийн мэдээллийн сан болох “Gisaid”-д байршуулж, томоохон сэтгүүлд хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүлэлд оруулахад бэлэн болжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу