
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэрбээр Техас мужид болсон сонгуулийн өмнөх цуглаанд оролцон дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ Цагаан ордонд эргэн очмогцоо Украины дайныг нэг өдрийн дотор зогсоож чадна хэмээн мэдэгджээ. Трампын мэдэгдсэнээр Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд очсоны дараахан л Владимир Путин Украины хил рүү цэргүүдээ татан төвлөрүүлж эхэлсэн гэнэ. Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгчийн захиргаа Путинтэй хэлэлцээ хийх гэж оролдох ч үгүй байна гэж буруутгажээ. Харин тэрбээр өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Цагаан ордонд очвол Украины хямралыг 24 цагийн дотор зохицуулж чадна хэмээн мэдэгдсэн байна. "Би маш хурдан зохицуулна. Ердөө 24 цагийн дотор л зохицуулчихна. Та бүхний өмнө зогсож байгаа би бол ийм амлалт өгч чадах цорын ганц нэр дэвшигч. Бид нэн ойртсон III дайнаас би сэргийлж чадна" хэмээн Трамп мэдэгджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу