ДЭЛХИЙДОнцлох

Японд эзэнгүй байшингуудыг хямд үнээр худалдаж эхэлжээ

Хуваалцах:
Японд эзэнгүй байшингуудыг хямд үнээр худалдаж эхэлжээ

    Японд жилээс жилд эзэнгүй хаягдах байшингуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Засгийн газар нь эдгээр байшингуудыг маш хямд үнээр дуудлага худалдаанд оруулдаг талаар "The Epoch Times" сонин мэдээлжээ.  2018 онд явуулсан орон сууц, газрын тооллогоор Японд 8,5 сая байшин эзэнгүй хаягдсан гэсэн дүн гарчээ. Энэ нь тус улсын орон сууцны сангийн 14 хувийг эзлэж байгаа юм. Эзэнгүй хаягдсан байшингуудын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд "Nomura Research Institute"-ийн гаргасан судалгаагаар одоо ийм байшингийн тоо 11 саяд хүрсэн, 2033 он гэхэд хаягдсан байшин Японы орон сууцны санд эзлэх хувь нь 30 хувь болох гэнэ. Судлаачдын өгүүлснээр, өв залгамжлагч байхгүйн улмаас байшин хаягддаг, үүний зэрэгцээ зарж чадахгүй үл хөдлөх хөрөнгөд залгамжлагчид нь их мөнгө зарцуулахгүйн тулд эзэнгүй орхидог аж. Түүнчлэн орон нутгаас шилжигсдийн тоо нэмэгдсэн, хүн амын хөгшрөлт их, төрөлт бага байгаа зэрэг нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа аж.  Японы Засгийн газар хаягдсан байшингуудыг эзэнтэй болгохын тулд тусгай аян өрнүүлж, "Akiya banks" нэртэй сайт ажиллуулж эхэлсэн байна. Энэ сайт дээр худалдах эсвэл түрээслэх байшингуудын мэдээллийг оруулжээ. "AD Magazine" сэтгүүлийн мэдээлснээр, энэ сайт дээр байршуулсан байшингуудыг америкчууд ихээхэн сонирхож байгаа гэнэ. Орон нутгийг сэргээх энэхүү аяны хүрээнд эрх баригчид хүүгүй зээл олгох, татварын хөнгөлөлтөд хамруулах саналыг ч тавьж байгаа гэнэ.


Хуваалцах:
8Хаха
1Таалагдсан
3Гунигтай
8Нүдний булай
9Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2023-06-13 20:52:44

Хурганууд нь авах блгүй

Зочин
Сэтгэгдэл бичих