Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Хуваалцах:
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 жилийн ойг угтан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төрийн ордны "Их Монгол" танхимд явагдаж байна.

Тэмцээнийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нээж, жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тэмцээнд оролцохоор улс орны өнцөг булан бүрээс шалгаран ирсэн тамирчдад амжилт хүсэв. Тэрбээр, аливаа тоглоомыг тоглох үед хүний жинхэнэ бодгал мөн чанар илэрч байдаг бол шатар тоглоход оюунт шинж давамгайлдаг. Оюуны спорт өргөжин тэлэх чухал гэсэн юм. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун нар тэргүүн ширээний эхний нүүдлийг хийснээр тэмцээн эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас эхний үе шатуудаас шалгаран тунаж үлдсэн 25-86 насны 145 тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн 2025 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд үргэлжилнэ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх