Трамп Венесуэльд халдсаны дараа газрын тосны үнэ буурчээ

Хуваалцах:
Трамп Венесуэльд халдсаны дараа газрын тосны үнэ буурчээ

Венесуэл улс АНУ-д 50 сая баррель хүртэлх түүхий газрын тос нийлүүлж, зах зээлийн үнээр борлуулна гэж Дональд Трамп мэдэгдсэний дараа газрын тосны үнэ үргэлжлэн буурлаа.

Мягмар гарагийн арилжаагаар хоёр хувиар буурсан WTI төрлийн газрын тос баррель нь 56 ам.доллар, брент төрлийн газрын тос баррель нь 61 ам.долларт тогтворжоод байна. Үүнээс гадна 2025 оны сүүлийн долоо хоног болон энэ оны эхээр ОХУ-ын газрын тосны экспорт болон түүхий эдийн үнэ эрс буурсан юм.

Ингэснээр нийлүүлэлтийн үнэлгээ Украины дайн эхэлсэн үе буюу 2022 оны хоёрдугаар сараас хойших доод түвшинд хүрчээ


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих