
Япон өнгөрсөн лхагва гарагаас эхлэн гэр бүлээ цуцлуулсан гэр бүлүүдэд хүүхдийнхээ асрамжийг хуваалцахыг зөвшөөрч, иргэний харилцааг зохицуулах хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Иргэний хуулийн шинэчилсэн найруулгын дагуу гэр бүл салсан хосууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хүүхдийн асрамжийг ээлжлэх байдлаар буюу харилцан асрах эсвэл эцэг эхийн аль нэг нь дангаар нь асран хүмүүжүүлэх боломжтой болжээ. Энэхүү шинэчлэл нь хуучин журмын дагуу гэр бүлээ цуцлуулсан эцэг эхчүүдэд асран хамгаалах шийдвэрээ эргэн харах боломжийг нээж өгч байгаа юм. Ийм тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гэр бүлийн шүүхэд хандаж болно.
Өмнө нь Японы хуулинд гэрлэлтээ цуцлуулсны дараа зөвхөн нэг эцэг эх хууль ёсны асран хамгаалалтаа авч үлдэхийг шаарддаг байсан бөгөөд үүний үр дүнд нэг эцэг эх хүүхдийнхээ амьдралд оролцохоо больдог. Хамгийн сүүлийн шинэчилсэн найруулга нь 19-р зууны сүүлчээр гэр бүлийн бүтэц анх хуульчлагдсанаас хойш асран хамгаалах журмын хамгийн том шинэчлэл юм.
Гэр бүл цуцлах үед эцэг эх нь тохиролцож чадахгүй бол гэр бүлийн шүүхээр асуудлыг шийднэ. Шүүгчид хүүхдийн сайн сайхны төлөөх үндсэн зарчмыг харгалзан хамтран эсвэл дангаар нь асран хамгаалах нь илүү тохиромжтой эсэхийг тогтооно. Санхүүгийн тал дээр шинэчилсэн найруулгад гэрлэлтээ цуцлуулсны дараа хүүхдийг дэмжихэд чиглэсэн шинэ заалт оруулжээ. Хүүхдийг асрамжилдаг эцэг эх нь урьдчилж тохиролцоогүй байсан ч нөгөө эцэг, эхээсээ хүүхэд бүрт сар бүр 20,000 иений төлбөр нэхэмжлэх эрхтэй болжээ.
Өмнө нь хүүхдийн тэтгэлгийг эцэг эх хоёулаа зөвшөөрч эсвэл хуулийн дагуу шийдвэрлэсэн тохиолдолд л авах боломжтой байсан. Мөн шинэчилсэн хуулинд хүүхдийн тэтгэмжийг бусад өр төлбөрөөс илүүд үзэх тогтолцоог нэвтрүүлсэн байна.
https://www.independent.co.uk/asia/japan/japan-couple-divorce-joint-custody-b2949917.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2026-04-06 11:01:37
Хэрэв хүүхдүүдээ хаях үед нь ийм хууль байсан бол төмөр замын нэр бүхий нэг хурган дарга боож үхэх байсан байх даа