Японд нислэгийн үеэр "powerbank"-ийг хориглоно

Хуваалцах:
Японд  нислэгийн үеэр "powerbank"-ийг хориглоно

Япон улсад нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч ашиглан төхөөрөмж цэнэглэхийг хоригложээ.  Шинэ журам дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ба нисэх онгоцонд суухдаа гар тээшинд хоёроос илүүгүй "powerbank" авч орохыг зорчигчдод зөвшөөрөх ажээ. Харин 160 ватт-цагаас (Wh) дээш хүчин чадалтай зөөврийн цэнэглэгчийг онгоцонд авч орохыг зөвшөөрөхгүй. Зөөврийн цэнэглэгчийг ачаанд хийхийг хориглосон одоогийн журам хэвээр хэрэгжих ажээ. 

Дээрх журмыг дөрөвдүгээр сарын 14-нд болсон Засгийн газрын хуралдааны дараа зарласан байна. Японы Тээврийн сайд Тэцүо Канеко зөөврийн цэнэглэгчээс утаа гарах, гал авалцах тохиолдол удаа дараа гарсантай холбогдуулан ийнхүү аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгааг мэдэгджээ.

Зорчигчдод онгоцны бүхээгт байх эсвэл нисэх онгоцны буудлын залгуураар электрон төхөөрөмжөө цэнэглэхийг эрх баригчид зөвлөж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих