Ц.Туваан: Дархан тод манлай уяач цол шинээр бий болгохыг дэмжинэ

Хуваалцах:
Ц.Туваан: Дархан тод манлай уяач цол шинээр бий болгохыг дэмжинэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэв. Энэ үеэр


УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. Хууль батлагдвал 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикиад 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. 70 жилийн ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат агсанд цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ. Гурван удаа үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой болж байсантай адил өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтох гардид улсын арслан цолыг нөхөж өгнө. 2021 оны наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол, Ууганбаяр, Ч.Батчулуун, Довчинсэмбэ, Э.Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын асуудлыг шийднэ. Гэхдээ бүгдэд өгнө гэсэн зүйл байхгүй, өөрөө хүсэлтээ гаргавал шийднэ. Бөхийн холбооноос албан ёсоор санал авахыг дэмжиж, 17 бөхийн нэр өгсөн

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 

-Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд Үндэсний баяр наадмыг тусгаар тогтнолын баталгаа гэж үзэж, нэг ч удаа тасалж үзээгүй түүхтэй. Гэвч 2021 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Үндэсний баяр наадам анх удаа тасалдсан байдаг. Үүнээс үүдэж тухайн үед зохион байгуулсан бөхийн барилдааны цол олголтын асуудал маргаан дагуулж, Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон бүх салбар холбоод уулзалт хийсэн. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын хэлснээр, холбоодын зүгээс бөхийн барилдааныг тогтоосон журмын дагуу зохион байгуулсан гэж үзсэн тул барилдсан бөхчүүдэд цолыг нь хууль ёсоор олгох нь зөв гэдэг санал гаргасан. Зарим УИХ-ын гишүүн болон судлаачид хөдөө орон нутгийн малчид зөвхөн морь уяж өөрсдийгөө саатуулж байна гэж шүүмжилдэг ч тэмээтэй газрын малчдын хувьд тэмээний уралдаан нь бүх нийтийг хамарсан соёлын томоохон үйл явдал юм. Өнгөрсөн хавар өргөн барьж, энэ хаврын чуулганаар хэлэлцэж буй шинэ хуулийн төсөлд Улсын аварга шалгаруулах тэмээний уралдааныг өвлийн улиралд зохион байгуулж, амжилтыг харгалзан Засгийн газар болон зохион байгуулагч тал хамтран "Улсын алдарт" цол олгохоор заасан. Саяхан Дундговь аймагт болсон тэмээчдийн баярт Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж, улсын аварга цол, тэмдэг олгосон нь энэхүү хууль урьдчилан хэрэгжиж эхэлснийг илтгэж байна. Улсын наадамд орон нутгийн уяачид тэр бүр оролцож чаддаггүй тул Бүсийн наадам хийж, тэнд үзүүлсэн амжилтаар нь улсын цол олгодог байсан зохицуулалтыг өөрчлөн сумын уяачдад аймгийн цол авах боломжийг ийнхүү хуулиар нээж өгч байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Миний бие уг хуулийн төслийг хамтран санаачлагчийн хувьд бүрэн дэмжиж байна. Төслийг улам сайжруулах үүднээс дараах хэд хэдэн санал хэлмээр байна. Үүнд,  хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй хуулийн 21.4-т энэхүү хуулийн 10.11-т заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны зургаадугаар сарын 1-ний дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, уралдах морины бүртгэлийг өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээр хугацааг нь заасан тул практик дээр хэрэгжих боломжгүй болсон зарим заалтыг өөрчлөх шаардлагатай. Хоёрдугаарт, төсөлд аймгийн баяр наадамд оролцсон дээд гурван насны гурван айраг, түрүүг Улсын наадмын нэг айраг, түрүүтэй дүүцүүлж амжилтад тооцно гэж тусгажээ. Гэтэл хурдан морины уралдааны ойлголтоор дээд нас гэдэгт зөвхөн азарга, их нас гэсэн насны морьд л багтдаг бөгөөд гурван нас гэж байдаггүй. Энэхүү зөрчилдөөнийг хэрхэн зохицуулах вэ. Мөн хэрэгжүүлж буй хуулийн 10.7-д улс, аймаг, сумын уяачдын цол олгохдоо 50, түүнээс дээш насны буюу азарга, их насны морьд улс, аймаг болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан байна гэж заасан нь дээрх заалттай зөрчилдөж байна. Тиймээс төслийн 10.22 болон 10.23 дугаар заалтууд дээр ямар зохицуулалт тусгасан бэ. Эцэст нь, улсын цол олгох тухайд Дархан тод манлай уяач цол шинээр бий болгохыг дэмжиж байна гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх