Ихэнх сошиал медиа платформд тавигдах насны доод хэмжээ нь 13 нас байдаг ч 8-12 насны өсвөр насныхны бараг 40 хувь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигладаг байна. Ингэх нь эдгээр залуусыг хар тамхи, согтууруулах ундааг эрт туршиж үзэхэд хүргэж болзошгүй байдаг аж. Энэ долоо хоногт Америкийн сэтгэцийн эмгэг судлалын сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар өсвөр насныхан олон нийтийн сүлжээг эрт, хурдан ашиглах тусам архи, тамхи, каннабис гэх мэт бодисыг туршиж үзэх магадлал өндөр байдаг тухай онцолжээ.
Сан Францискогийн Калифорнийн их сургуулийн хүүхдийн анагаах ухааны дэд профессор, судалгааны тэргүүлэх зохиогч, доктор Жейсон М.Нагата 9-16 насны өсвөр үеийнхний нийгмийн сүлжээг ашиглах дөрвөн хэв маягийг олж тогтоожээ.
Дөрвөн жилийн хугацаанд дүн шинжилгээ хийсэн өсвөр насныхны тархины танин мэдэхүйн хөгжлийн судалгаанаас цуглуулсан өгөгдлийг ашиглан Нагата өсвөр насныхныг дөрвөн бүлэгт хуваасан байна. Тухайлбал, хэрэглэхгүй эсвэл маш бага, дунд зэрэг, аажмаар нэмэгдэх, дунд үе, хурдацтай өсөлт хэмээж үзсэн байна. Бага насны бүлэгт 9 настайгаасаа олон нийтийн сүлжээ ашиглаж эхэлсэн хүүхдүүд, дунд насны бүлэгт 11 настайдаа утсаа ашиглаж эхэлсэн хүүхдүүд багтсан байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь бодисын хэрэглээний ихэнх хэсгийг эерэг талаас нь харуулдаг байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр есөн төрлийн бодисыг задлан шинжилсэн 73 судалгаанд үндэслэн нийгмийн сүлжээн дэх бодистой холбоотой контентын бараг 77 хувь нь эерэг байжээ. Согтууруулах ундааны зар сурталчилгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгааны тодорхой хэсгийг эзэлдэг бөгөөд нэг судалгаагаар Австралид нэг жилийн хугацаанд Facebook, Instagram дээр 40,000 орчим зар байршуулсан болохыг тогтоожээ.
https://edition.cnn.com/2026/06/12/health/adolescent-social-media-substance-use-wellness





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу