
Иргэн Б.Болдбаатар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах өргөдлийг аравдугаар сарын 2-нд санаачилж, улмаар санал өгсөн иргэдийн тоо 100 мянга давсан тул УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах нөхцөл бүрдсэн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга С.Бямбацогт дээрх өргөдлийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлж буйгаа мэдэгдээд "Хэн ч хууль бусаар хөрөнгөжиж болохгүй. Хууль бус хөрөнгийг хураах ёстой. Засгийн газар хууль бус хөрөнгө хураах хуулиа яаралтай өргөн мэдүүл" гэсэн чиглэл өгсөн байдаг.




