
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт Оросын нутаг дэвсгэрт Хойд Солонгосын 8000 гаруй цэрэг байгаа бөгөөд дахин 10 мянган цэргийг илгээх бэлтгэл ажил хийж байна гэж мэдээлжээ. Хойд Солонгосын цэргүүдийг Орос руу илгээхтэй холбоотойгоор Зеленский “Хойд Солонгосын цэргүүдийг сургалтад хамруулах болон улмаар Орос руу илгээхээр сонгон шалгаруулж байна” гэжээ.
Украины Ерөнхийлөгч наймдугаар сард Оросын талд тулалдуулахаар Хойд Солонгосын 50 000 хүртэлх цэргийг илгээж болзошгүйг мэдэгдэж, Өмнөд Солонгосыг Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг дэмжихийг уриалж байсан юм. Зеленскийн өмнө нь олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлэн өгсөн тухайгаа мэдэгдэж байсан билээ. Сөүл уг шилжүүлгийг нууцлах тухай тохиролцоо байсныг дурдаад, түүний мэдэгдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.
Украин болон Өмнөд Солонгосын таамаглалаар, Хойд Солонгос 2024 оноос хойш Оросын Украины эсрэг явуулж буй дайнд дэмжлэг үзүүлэх зорилгоор 14,000-15,000 орчим цэрэг илгээсэн бөгөөд тэдний ихэнх нь Украины довтолгоог няцаахад туслах зорилгоор Курск мужид байрлаж байгаа аж. Түүнчлэн Украин болон бие даасан шинжээчдийн үнэлгээгээр, Пхеньян ОХУ-дсая сая тооны их буу, миномётын сум, түүнчлэн баллистик пуужин, алсын тусгалтай их бууны систем болон олон пуужин харвах системүүдийг нийлүүлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу