
Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол ирэх өдрүүдэд бусад салбарт шагналын эздийг зарлана. Аравдугаар сарын 6-нд буюу мягмар гарагт физикийн, 7-нд химийн, 8-нд уран зохиолын салбарын утга зохиолын салбарын шагналтныг зарлах бол баасан гарагт Осло хотноо Нобелийн Энх тайвны шагналын эзнийг тодруулна. Шведийн Төв банкнаас 1968 онд бий болгосон Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзнийг аравдугаар сарын 12-нд зарлана.
Нобелийн хороод шагналд нэр дэвшигчид болон тэднийг нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар эцсийн мөч хүртэл ямар нэгэн мэдээлэл өгдөггүй. Харин мэргэжилтнүүд нууцалж буй нэрсийн талаар таамаг дэвшүүлсээр байна. Шведийн мэргэжилтнүүд үзэж буйгаар, хорт хавдрын уургийн хамгийн түгээмэл мутацийг дарангуйлах урд өмнө тодорхойгүй байсан аргыг нээсэн судлаач Кевин Шокат Нобелийн шагнал хүртэх магадлалтай байна.
Мөн хорт хавдрын эсийн эмчилгээний судалгааны анхдагчдын нэгт тооцогддог Стивен Розенбергийг шагнал хүртэх магадлалтай хүмүүсийн нэг гэж таамаглажээ. Түүнчлэн лептин дааврыг нээж, хүний бие молекулын түвшинд биеийн жин болон бодисын солилцоог хэрхэн зохицуулдгийг тогтоосон Америкийн эрдэмтэн Жеффри Фридман, удамшлын хөхний хорт хавдартай холбоотой BRCA1 генийг нээсэн түүний нутаг нэгт эрдэмтэй Мэри-Клэр Кинг нарыг физиологи, анагаах ухааны салбарын шагналтнаар тодорч магадгүй гэж үзэж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу