М. Учрал


Д.Амарбаясгалан: Дөрвөн аймагт боомтын захиргааны байгуулга байгуулна

hi

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах шийдвэрийг танилцууллаа. 

Тодруулбал, "Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боомтын сэргэлтийн үндэсний хороонд сайд бий болсон. Сайд бий болсонтой холбоотойгоор сайдын ажлын алба байгуулагдаж, цаашдаа Монгол Улсын Боомтын захиргаа ямар түвшинд хэрхэн үйл ажиллагаа явуулах талаар яригдаж, ажлын албаны түвшинд шийдэгдсэн. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байгаа захиргаа цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар боллоо. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгуудад ажиллана. Тухайн аймгуудад байгаа боомтын нэгдсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэйгээр байгуулагдсан. Энэ захиргаа нь ОХУ, БНХАУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж, хил орчим үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн" гэв.

Мөн, Засгийн газрын зүгээс орон нутгийн Засаг даргын удирдлагын үйл ажиллагааг бодитой үнэлж дүгнэнэ. Нэгжийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээд шатны засаг дарга, ерөнхий сайд доод шатныхаа засаг даргыг огцруулах эрх, боломж нь нээгдсэн байгаа. Хэрэв ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ орон нутгийн удирдлагууд хэрэгжүүлж чадахгүй бол Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс хариуцлага тооцох эрх нь нээлттэй. Энэ чиглэлээр өвөлжилтийн болон орон нугуудад хийгдэж байгаа ажлын тухай тайлан хүлээж авна. Уг тайланг дүгнэж нэгтгэсний дараа орон нутгийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай асуудлыг ярина. Иргэдийнхээ итгэлийг дааж, иргэдтэйгээ хамтарч чадахгүй байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгийг хэллээ. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0