
Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан хэмээн үзэж, ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассан билээ.
Цахим орчинд МУГТ Э.Цэндбаатарыг зодсон байж болзошгүй бичлэг ил болсон.
МУГТ Э.Цэндбаатар "Та бүхэн минь зөвөөр ойлгоорой сахилга бат алдсан нь миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй. Би боксын спортод хайртай. Боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсэж байна. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь холбооны ерөнхийлөгч биднийг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч төрлийн алкохолны зүйл байгаагүй.
Харин би дээд үеийн таван ах нартайгаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн. Намайг зодсон хоёр ахад гомдол санал байхгүй. Тэр өдрийн маргааш нь би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас л болсон. Би үүнд маш их гэмшиж байна" гэв.
Мөн "12-р сард болох Дэлхийн аваргад орох хүсэлтэй байна. Надад нэг боломж олгооч" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-04-28 12:30:14
Ene tamirchniig Delhiin avargad oruulaach! Hichneen udaan zalhaah gesen yum be?????
Зочин 2021-09-13 10:07:49
Утгаар рекэтлэж байна энэ залууг. Нямбаатартай бишээ бугширсан хуучин удирдлага Бадарууганы мафид учир бна