МЭДЭЭОнцлох

"Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

Хуваалцах:
"Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

"Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Г.Загдаа болон түүний эхнэрт холбогдох шүүх хурал аравдугаар сарын 23-ны өдөр хоёр дахь удаагаа товлогдсон ч шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат нь Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт  ирүүлсэн учраас хойшлоод ийнхүү өнөөдөр болж байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Хэргийг эргэн сануулахад,  иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. 


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих