ДЭЛХИЙДОнцлох

Ким Кардашианы “Skims” брэнд олимпод оролцох АНУ-ын тамирчдыг хувцсаар хангана

Хуваалцах:
Ким Кардашианы  “Skims” брэнд олимпод оролцох АНУ-ын тамирчдыг хувцсаар хангана

    Ким Кардашиан Вестийн “Skims” брэнд Токиогийн олимп, паралимпид оролцох АНУ-ын тамирчдыг хувцас, өмсгөлөөр хангахаар болжээ. Эмэгтэйчүүдийн хувцасны коллекцид спорт цээживч, цамц, хантааз, шорт багтахаас гадна Америкийн туг далбаа, Олимпийн таван цагираг, “Team USA” гэсэн бичиг бүхий өндөр бүсэлхийтэй өмд багтаж байгаа ажээ. “Skims” брэндийн олимпт оролцох баг тамирчдын хувцасны сурталчилгааны зураг авалтад паралимпийн скаут Бассетт, сагсан бөмбөгийн тоглогч Ажа Вилсон нар оролцжоо. Мөн хөл бөмбөгийн од Алекс Морган Америкийн том далбаа, олимпийн лого бүхий цагаан өнгийн “Skims x Team USA” гэсэн бичиг бүхий цамц өмссөн байна. “Skims” брэнд эмэгтэй хүний биеийн галбирыг тодотгох зорилготой “Кимоно” гэх брэндийг өнгөрсөн жил танилцуулсан ч ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Япончууд уламжлалт хувцас болсон кимоно нь шоуны од Ким Кардашианы бүтээгдэхүүнтэй ямар ч холбоогүй гэж үзэж, #KimOhNo гэсэн хаштагийн дор эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Ким Кардашиан 2018 онд "Кимоно" /Kimono/ барааны тэмдэгтийг бүртгүүлжээ. Түүнээс гадна "Kimono Body", "Kimono Intimates", "Kimono World" зэрэг нэрнүүдийг бүртгүүлж, эзэмших болжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих