СПОРТОнцлох

Э.Цэндбаатар: Дэлхийн аваргад оролцох нэг боломж олгооч

Хуваалцах:
Э.Цэндбаатар: Дэлхийн аваргад оролцох нэг боломж олгооч

Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан хэмээн үзэж, ДАШТ-ий сонгон шалгаруулалт болон Монголын шигшээ багаас хассан билээ. 

Цахим орчинд МУГТ Э.Цэндбаатарыг зодсон байж болзошгүй бичлэг ил болсон. 

МУГТ Э.Цэндбаатар "Та бүхэн минь зөвөөр ойлгоорой сахилга бат алдсан нь миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй. Би боксын спортод хайртай. Боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсэж байна. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь холбооны ерөнхийлөгч биднийг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч төрлийн алкохолны зүйл байгаагүй.

Харин би дээд үеийн таван ах нартайгаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн. Намайг зодсон хоёр ахад гомдол санал байхгүй. Тэр өдрийн маргааш нь би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас л болсон. Би үүнд маш их гэмшиж байна" гэв. 

Мөн "12-р сард болох Дэлхийн аваргад орох хүсэлтэй байна. Надад нэг боломж олгооч" гэв. 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2023-04-28 12:30:14

Ene tamirchniig Delhiin avargad oruulaach! Hichneen udaan zalhaah gesen yum be?????

Зочин 2021-09-13 10:07:49

Утгаар рекэтлэж байна энэ залууг. Нямбаатартай бишээ бугширсан хуучин удирдлага Бадарууганы мафид учир бна

Зочин
Сэтгэгдэл бичих