МЭДЭЭОнцлох

Д.Сумъяабазар: Зүүн бүсийн түлшний үйлдвэрийг ойрын хугацаанд ажиллуулна

Хуваалцах:
Д.Сумъяабазар: Зүүн бүсийн түлшний үйлдвэрийг ойрын хугацаанд ажиллуулна

Хүйтний улиралд агаарын  бохирдол нийслэлчүүдийн хувьд хамгийн сэтгэл зовоосон асуудал  болоод багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд  Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хамгийн дорвитой ажлын нэг бол шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэх болсон явдал юм. Нийслэлчүүд бид  уг шахмал түлшийг хэрэглэсээр хоёр ч өвлийн нүүрийг үзжээ.  Энэ жилийн хувьд шахмал түлшний хомстол гарахгүй гэдгийг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээллээ.

Д.Сумъяабазар: “Тавантолгой түлш” компанийг гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийн асуудлыг шийдэх хүрээнд 2018 онд Засгийн  газрын 62-аар тогтоолоор байгуулж байсан. Уг хүрээнд баруун бүсийн  үйлдвэрийг богино хугацаанд хүчин чадлыг нь нэмэх, үйлдвэр технологийг нь шинэчлэх ажлууд одоо ч хийгдсээр байна.

Мөн энэ оны дөрөвдүгээр сард  баруун бүсийн түлшний үйлдвэрийг зүүн бүс рүү шилжүүлэх  тогтоол гарсан байдаг. Зүүн бүсийн түлшний үйлдвэр нээгдээд ажиллаж эхлэвэл төвийн бүсийн зургаан дүүрэг налайх дүүргийн  дулааны эрчим хүчний эх үүсвэрийг шийдэх боломжтой. Зүүн бүсийн түлшний үйлдвэрийг ойрын хугацаанд нээх боломжтой гэдэг хариултыг эрчим хүчний сайд өгсөн байгаа. Баруун бүсийн үйлдвэрийн хувьд ч хүчин чадлаа нэмж ажиллаж байгаа.

Одоогийн байдлаар 56 тонн шахмал түлшний нөөц бий болгоод байна.

Энэ нь өмнөх оны мөн үеийхээс 30 тонн-оор бага байгаа боловч “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд нөөцийн хэмжээг хүрэлцэхүйц байлгах бүрэн боломжтой  байгаагаа мэдэгдсэн байгаа. Нийслэлийн засгийн газрын зүгээс ч энэ тал дээр онццццгой анхаарч ажиллаж байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх