УЛС ТӨРОнцлох

Д.Сумъяабазар: Ногоон автобусанд би оролцоогүй

Хуваалцах:
Д.Сумъяабазар: Ногоон автобусанд би оролцоогүй

Монгол Улсын захиалга өгсөн 600 автобусыг шинэ, хуучин гэх асуудал гарч, олны бухимдал төрүүлээд байгаа билээ. Энэ талаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "УИХ-ын гишүүдийн төсөв дээр суулгасан мөнгө Нийслэл рүү эрх шилжиж орж ирдэг. Ийм зохицуулалтаар Улсын төсөв явж ирсэн. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд.

Энэ тендерийг яаралтай зохион байгуул гэдэг захирамжыг Нийслэлийн Засаг даргаас гаргасан. Би тэр тендер, ажлын хэсэгт нөлөөлөх хуулиараа болохгүй. Тэнүүн-Огоо компанийн шалгаруулахад би оролцоогүй. Хяналтыг нийтийн тээврээс тавина. Нийслэлийн төсөв дээр эхнээсээ тавиагүй учир орохгүй гэдгээ хэлсэн. Урьд нь орж ирсэн автобуснуудыг нийслэлийн төсөв дээр тавиад худалдан авалтыг хэл амгүй хийж байсан уу, байсан.

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүдээс эрх шилжүүлж орж ирдэг. Сонгон шалгаруулалт хөндлөнгөөс оролцох ямар ч боломж байхгүй.

Өнгөрсөн хугацаанд 17 автобус шатсан, одоо хэд нь шатах гээд байгааг мэдэхгүй. Энэ автобусуудыг хүлээж аваагүй байгаа. Тийм учраас авахаас нь өмнө Сүхбаатарын талбайд гаргачих гэж хэлсэн. Шаардлагад нийцэхгүй бол буцааж ав гэсэн. Энэ бол үйлдвэрлэгч нарын асуудал.

Автобуснуудын парк шинэчлэлийг хийчихвэл Улаанбаатар хотын иргэд ая тухтай зорчих боломж ахиж боломж гараа ч уу, үгүй ч үү. Одоогоор 150 цахилгаан автобус явж байгаа. Энэ асуудлыг Тэнүүн-Огоо компани, төсвийг захируулан зарцуулах эрхтэй Ж.Сүхбаатар сайдаас асуу. Зохион байгуулах нь нийслэл дээр ирсэн. Үнэн. Гэхдээ хуулийн дагуу явж байгаа.

Одоо Улаанбаатар хотын түгжрэл, газрын наймааны, тендер, ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг нэг талд нь гарч цэгцлэхгүй бол ямар ч хүн ирсэн хий эргэнэ" гэв.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
2Пөөх