
Олон улсын валютын сан Азийн эдийн засгийн 2021 оны өсөлтийн таамаглалыг дөрөвдүгээр сарын төсөөллөөс 1.1 пунктээр бууруулж, 6.5 хувь болгосон билээ. "Цар тахлын байдал тодорхойгүй, вирусийн хувилбаруудын эсрэг вакцинуудын үзүүлэх үр дүн харилцан адилгүй, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан” зэрэг шалтгааны улмаас Азийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж буйгаа ОУВС онцолжээ. Түүнчлэн ОУВС "Цар тахал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байгаа ч Ази, Номхон далай дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутаг хэвээр байх болно” гэдгийг тодотгосон байна. Хятадын эдийн засаг 2021 онд найман хувиар, 2022 онд 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. “Гэхдээ цар тахлын тархалтын эрчим буурахгүй, төсвийн бодлого чангарсны улмаас хувийн хэрэглээ буурсан тул сэргэлт тэнцвэргүй хэвээр байна” гэдгийг тайландаа дурджээ. Тус байгууллагаас Энэтхэгийн эдийн засаг огцом буурсны дараа буюу энэ онд 9.5 хувиар тэлнэ гэж таамагласан бол Японы эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг 2.4 хувь хүртэл бууруулсан байна. ОУВС-гийн мэдээлснээр Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг өндөр хөгжилтэй орнууд өндөр технологи, түүхий эдийн өсөлтөөс ашиг хүртэж байгаа бол бусад хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй эдийн засагтай орнууд, ялангуяа АСЕАН-ы орнууд цар тахлын улмаас сорилтуудтай тулгарсаар байгаа аж.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-10-26 18:35:20
ariuuntuul yankan yankan yankan pizda