НИЙГЭМОнцлох

Ц.Магалжав: Даян аварга Н.Батсуурь сар шинийн барилдааныг өнжинө

Хуваалцах:
Ц.Магалжав: Даян аварга Н.Батсуурь сар шинийн барилдааныг өнжинө

Даян аварга Н.Батсуурь өнөөдөр /2021.01.31/ эхлэх сар шинийн уламжлалт барилдаанд зодоглоно гэдгээ бөхийн холбоонд мэдэгдсэн ч холбоо түүнийг бүртгэх боломжгүй гэв. Хариуд нь Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа "Маргааш барилдана. Хууль ёсны дагуу" хэмээн бичсэн.

Ц.Магалжав: Даян аварга Н.Батсуурь сар шинийн барилдааныг өнжинө

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав өчигдөр энэ талаар ярихдаа “Маргаашийн сар шинийн барилдаанд Н.Батсуурь аварга, Р.Пүрэвдагва арслан, Ө.Бат-Орших нар барилдахгүй. Битүүний барилдаан бол бэлгэдлийн барилдаан. Тиймээс допингтой, допингийн шийтгэл буруу, зөв гэдэг нь тусдаа асуудал. Үүн дээр бид бүхэн ойлголцсон. Н.Батсуурь аварга өнөөдөр 11:00 цагийн үед надтай ярьсан. Дараагийн барилдаануудад барилдуулахыг тэргүүлэгчдийн хурлаараа шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг тавьсан. Тэргүүлэгчид энэ барилдаанд өнжүүлье гэж шийдсэн” гэсэн юм. 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих