
Яруу найрагч Ц.Хулан нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял оноогоод байсан. Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Хэргийн шүүх хурал хаалттай болсон.
Энэхүү хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал дөнгөж сая өндөрлөж, Яруу найрагч Ц.Хуланд оноосон 9 жил 7 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгожээ.




