МЭДЭЭОнцлох

Өвөрхангай аймгийн хэмжээнд эвдрэлд орсон 201,17 га талбайд нөхөн сэргээлт хийгджээ

Хуваалцах:
Өвөрхангай аймгийн хэмжээнд эвдрэлд орсон 201,17 га талбайд нөхөн сэргээлт хийгджээ

Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын нөхөн сэргээлт хийх ажлын хүрээнд 2023 онд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “АУМ-Алт” ХХК, “Өгөөмөр-Өргөө” ХХК, “Баярсгоулд” ХХК, “Имперо майнинг” ХХК, “Галт үнэг” ХХК, “Эм эс бэл майнинг” ХХК-иуд техникийн нөхөн сэргээлт 85,07 га, биологийн нөхөн сэргээлт 31,5 га, дүйцүүлэн хамгааллын хүрээнд бичил уурхай эрхлэгчид техникийн нөхөн сэргээлтийг 84,6 га- д гүйцэтгэжээ.

Ингэснээр Өвөрхангай аймгийн хэмжээнд 2023 онд ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон нийт 201,17 га талбайд нөхөн сэргээлт хийснийг аймаг, сумын ажлын хэсэг хүлээж авлаа.

Өвөрхангай аймгийн хэмжээнд эвдрэлд орсон 201,17 га талбайд нөхөн сэргээлт хийгджээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд эвдрэлд орсон 201,17 га талбайд нөхөн сэргээлт хийгджээ

Эх сурвалж: БОАЖЯ

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх