Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Винеш Погат зодог тайлж буйгаа мэдэгдлээ

Хуваалцах:
Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Винеш Погат  зодог тайлж буйгаа мэдэгдлээ

  Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Винеш Погат олимпын наадмаас мөнгөн медалийн болзол хангасан ч жиндээ орж чадаагүй тул хасагдсан. Винеш Фогат 50 кг-ын жингийн Олимпын финалд Америкийн Сара Хилдебрандтыг буулгаж аваад зогсохгүй мөнгөн медаль хүртэх болзол хангаад байсан юм. Олон улсын бөхийн дүрмийн дагуу Фогатыг тэмцээнээс бүрэн хассан. Энэтхэгийн Олимпын холбооны эрүүл мэндийн ахлах ажилтан Диншав Пардивала “Фогат шөнийн турш жингээ хасахын тулд саунд сууж, шингэнээ хязгаарлах, үсээ тайрах зэрэг боломжтой бүх аргыг ашигласан” гэжээ. Тэрбээр Олимпын финалд шалгарсан анхны Энэтхэгийн бөх байсан.  Энэтхэгийн бөхийн холбоо энэ шийдвэрийн дараа Олон Улсын Спортын Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн. Погат өөрийн Х платформ дахь хаягаараа дамжуулан их спортоо орхиж буйгаа зарлав. Энэ талаар Энэтхэг тамирчин "Чөлөөт бөхийн холбоо ялж, миний мөрөөдөл замхарлаа. Надад илүү эрч хүч үлдсэнгүй. 2001 оноос хойш энэ спортод зүтгэлээ. Намайг уучлаарай" гэж бичжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих