
АНУ-д 1991 оноос 2021 он хүртэл хорт хавдраар нас барах тохиолдол 33 хувиар буурсан талаар хамгийн сүүлийн үеийн хорт хавдрын явцын тайланд дурджээ. Америкийн Хавдар судлалын нийгэмлэгээс лхагва гарагт гаргасан тайланд энэ бууралт нь 4.1 сая орчим хүний амь насыг аварсантай тэнцэнэ гэж тооцоолжээ.
Мөн сүүлийн 20 жилийн хугацаанд хүүхэд, өсвөр үеийнхний хорт хавдрын нас баралтын түвшин 24 хувиар буурсан талаар тайланд дурджээ. Хорт хавдрын нас баралт буурч байгаа нь эмчилгээг сайжруулж, эрт илрүүлж байгаатай холбоотой ч архи, согтууруулах ундаа гэх мэт эрсдэлт хүчин зүйл байсаар байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь зургаан төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Үүнд: хөхний хорт хавдар бүдүүн гэдэсний хорт хавдар элэгний хорт хавдар ходоодны хорт хавдар зарим төрлийн толгой ба хүзүүний хорт хавдар улаан хоолойн хавтгай эсийн хорт хавдар багтаж байна.
Судалгаанаас үзэхэд жирэмсэн үед хэрэглэсэн архины хэмжээ болон хүүхэд төрсний дараа лейкеми үүсэх магадлалын хоорондын хамаарлыг харуулсан бөгөөд жирэмсэн үед дунд болон их хэмжээний архи уух нь эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Уг тайланд мөн эрт насандаа согтууруулах ундаа хэрэглэх нь хожуу насандаа хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг онцолжээ. Өмнө нь судлаачид АНУ-д 30 болон түүнээс дээш насны насанд хүрэгчдийн хорт хавдраар нас барсан тохиолдлын 40 гаруй хувь нь амьдралын хэв маягийг өөрчлөх эрсдэлтэй холбоотой болохыг тогтоожээ. Согтууруулах ундаанаас гадна бусад эрсдэлт хүчин зүйлүүдэд тамхи татах, илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал, хоолны дэглэм орно.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу