
Дональд Трамп "БНХАУ 2025 оны 11 дүгээр сарын нэгнээс эхлэн өөрсдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүндээ тодорхой хэмжээний экспортын хяналт тавих, дотооддоо үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүнд хүртэл экспортын хязгаарлалт тавьж, худалдааны талд онцгой түрэмгий байр суурь баримтлах гэж байгааг олж мэдлээ" гэж өнгөрсөн баасан гарагт өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Хэдий тийм боловч тэрбээр БНХАУ газрын ховор элементийн экспортод ногдуулсан хязгаарлалтаасаа татгалзвал тариф нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлах боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Түүнчлэн энэ сарын эцсээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах боломжтой хэвээр байгаагаа онцолжээ. Дональд Трампын зарласан импортын тариф нь ирэх сараас эхлэн хэрэгжиж эхэлбэл АНУаас БНХАУ-д ногдуулсан импортын тариф 130 хувь болж нэмэгдэх юм.
Сүүлийн байдлаар ням гарагт Дональд Трампын засаг захиргаа худалдааны хурцадмал байдлыг намжаахын тулд БНХАУ-тай хэлэлцээр хийхэд нээлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн БНХАУ-ын саяхан зарласан экспортын хяналт яриа хэлэлцээрт томоохон саад болж буйг анхааруулжээ.






2026-11-06

2026-10-29
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2025-10-13 18:28:14
Газрын ховор америкд байхгүй зөвхөн хятадад л байгаа.Монгол зарах уу болуу яах бол тээ ккк