
Өмнөд Солонгосын нэгэн албан тушаалтан Вьетнам, Шри-Ланкийн эмэгтэйчүүдийг "импортлох" байдлаар төрөлтийг нэмэгдүүлэх санал дэвшүүлснийхээ төлөө улс төрийн намаасаа хөөгджээ. Өмнөд Жоолла мужийн өмнөд хэсгийн Жиндо мужийн захирагч Ким Хи Сү өнгөрсөн долоо хоногт телевизээр хэлсэн үгэндээ “Өмнөд Солонгос Шри Ланка эсвэл Вьетнам зэрэг газраас гэрлээгүй залуу эмэгтэйчүүдийг хөдөө орон нутгийн залуу эрэгтэйчүүдтэй гэрлүүлэх боломжтой” хэмээсэн байна.
Сөүл дэх Вьетнамын Элчин сайдын яамнаас Кимийн хэлсэн үгийг буруутгаж, “Түүний хэлсэн үг цагаач эмэгтэйчүүд болон цөөнхийн бүлэгт хандах үнэ цэнэ, хандлагын асуудал" гэж мэдэгджээ. Түүнчлэн Ким уучлалт гуйж, Вьетнам, Шри Ланкийн ард түмнээс "хүний нэр төрийг гутаан доромжилсон" импорт гэх мэт нэр томъёо хэрэглэсний төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна хэмээжээ. Ким нь Ардчилсан намд харьяалагддаг бөгөөд түүнийг албан тушаалаас нь хөөхөөр санал өгсөн талаар тус намын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.
Өмнөд Солонгос нь төрөлт дэлхийн хамгийн бага орны нэг бөгөөд буурч буй төрөлтийг нэмэгдүүлэх, хүн амын тогтвортой байдлыг хадгалах арга хэмжээнд олон тэрбум ам.доллар зарцуулсан. Зарим таамаглалаар тус улсын 50 сая хүн ам 60 жилийн дараа хоёр дахин буурч магадгүй гэнэ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу