Судалгаа: Өдөр тутам хэрэглэдэг бодисууд нь дутуу төрөлтөд нөлөөлдөг

Хуваалцах:
Судалгаа: Өдөр тутам хэрэглэдэг бодисууд нь дутуу төрөлтөд нөлөөлдөг

Бидний эргэн тойронд байгаа химийн бодис хоёр сая дутуу төрөлтөд нөлөөлж болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. Бидний өдөр тутам хэрэглэдэг олон бүтээгдэхүүн, бодис нь хоол хүнс, агаар, тоосоор дамжин биед нэвтэрдэг бөгөөд дэлхий даяар бараг 2 сая дутуу төрөлтөд нөлөөлсөн байх магадлалтай гэнэ.

Ди-2-этилхексилфталат (DEHP) хорт бодис нь гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын нунтаг, хортон шавьж устгах бодис болон бусад гэр ахуйн бүтээгдэхүүнүүдээс түгээмэл илэрдэг байна.
Судлаачдын тооцоолсноор 2018 онд DEHP нь 1.97 сая дутуу төрөлтөд нөлөөлж, дэлхий даяар 74,000 орчим нярайн эндэгдлийн шалтгаан болсон байж магадгүй аж. Эрдэмтэд DEHP гэх мэт фталатууд нь жирэмслэлтийг зохицуулдаг дааварыг тасалдуулж дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Яг нарийн механизмыг нь судалсаар байгаа ч химийн бодисууд нь дотоод шүүрлийн үйл ажиллагааг тасалдуулах хүчин зүйл гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг. Дутуу төрөлт нь нярайн эндэгдэл, удаан хугацааны хөгжлийн бэрхшээлийн гол шалтгаануудын нэг хэвээр байна.

https://www.euronews.com/health/2026/04/03/everyday-plastic-chemicals-linked-to-millions-of-premature-births-worldwide


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих