Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн билээ. Харин өнөөдөр 11.00 цагаас товлоод буй НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Хэрэв НИТХ-ын төлөөлөгчдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжлах ба Ерөнхий сайд батламжилснаар томилгоо албажих юм.
Ажилласан байдал:
2009-2011 онд нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн ардчилал Монголын оуютны холбооны дарга,
2009-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намайн байгуулалтын газрын улс төрийн ажилтан,
2011-2012 онд МАН-ын ЕНБД-ын шадар туслах,
2013-2015 онд НАМОХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2016-2017 онд МАН-ын ЕНБД-ын орон тооны зөвлөх
2017 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар ажилласан.






























































































