ОБЕГ: Хүүхдийн хөдөлгөөн шуум байхгүй байна

Хуваалцах:
ОБЕГ: Хүүхдийн хөдөлгөөн шуум байхгүй байна

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байгааг ОБЕГ-аас мэдээллээ. ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням  "Өчигдөр орой 22:00 цагт техник хэрэгслийг хамгийн доод цэгтээ тактикийн түвшинд аваачсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 5 метр ухсан. Хүүхдийн хөдөлгөөн шуум байхгүй байна. Хөрсний байдал нягт ихтэй, шаварлаг, зарим газраа хайргатай усархаг байна. Ослын голомтод ОБЕГ-ын харьяа Уул уурхайн есдүгээр анги, Төв аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн цагдаагийн газар, холбогдох байгууллагын нийт 90 хүн, 22 автомашин, 29 нэр төрлийн 138 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байна" гэв. 

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх