
“Apple”-ийн ашигладаг санах ойн чипийн үнэ өссөн тул бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр төлөвлөж байна гэж технологийн аварга компани мэдэгджээ. “Apple”-ийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй гүйцэтгэх захирал Тим Күүк The “Wall Street” Journal (WSJ)-д журналд өгсөн ярилцлагадаа санах ойн чипүүдийн эргэн тойрон дахь нөхцөл байдал "тогтворгүй" болсон тул үнэ өсгөхөөс өөр боломжгүй болсон гэж мэдэгджээ.
Хэзээ үнэ өсөх, ямар бүтээгдэхүүнд нөлөөлөх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Мөн үнийн өсөлт ирэх есдүгээр сард худалдаанд гарах “iPhone 18”-д нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна. Санах ойн чип нь гар утас гэх мэт ухаалаг төхөөрөмжүүдийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг боловч сүүлийн саруудад хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжиж байгаа нь үнийг нь өсгөөд байгаа юм.
Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компани (TSMC) энэ сард BBC-д өгсөн ярилцлагадаа инфляци нь зардлаа өсгөсөн тул үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй гэсэн. Компьютерийн хамгийн хямд эд ангиудын нэг болох Ram-ийн үнэ 2025 оны аравдугаар сараас хойш хоёр дахин өссөн байна. Иранд болсон дайн хиймэл оюун ухааны эрэлт нэмэгдэж байгаагаас гадна хагас дамжуулагч үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой хий болох гелийн нийлүүлэлтийг тасалдуулж, компьютерийн чипний өртөгийг нэмэгдүүлсэн.
“iPhone 17” нь өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарснаас хойш алдартай болсон. “Apple”-ийн төхөөрөмжүүдийн борлуулалт 2026 оны эхний гурван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн нь Хятадад эрэлт өссөн нь нөлөөлсөн. Тус компани энэ оны эхээр Mac Mini компакт компьютерийнхээ үнийг ойролцоогоор 200 ам.доллароор (£150) нэмсэн.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу