50-аас доош насны хүмүүс өмнөх үеийнхээс илүү хурдан хөгширч байгааг судалгаагаар тогтоожээ

Хуваалцах:
50-аас доош насны хүмүүс өмнөх үеийнхээс илүү хурдан хөгширч байгааг судалгаагаар тогтоожээ

Залуучуудын дунд хорт хавдар нэмэгдэж байгаа энэ үед 50-аас доош насныхан өмнөх үеийнхээс илүү хурдан хөгширч байгааг шинэ судалгаагаар тогтоожээ. 1965-1974 оны хооронд төрсөн хүмүүс 1950-1954 оны хооронд төрсөн хүмүүстэй харьцуулахад эсийн болон молекулын түвшинд биеийн  элэгдэл өндөр байгааг "Nature Medicine" сэтгүүлд саяхан нийтлэгдсэн  судалгаанд онцолжээ. 1990-1999 онд төрсөн оролцогчдын хувьд ч мөн адил биологийн хөгшрөлт 1965-1969 оны хооронд төрсөн хүмүүсээс илүү гарсан байна.

Судалгааны хамтран зохиогч, Сент-Луис дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэд профессор Ин Цао “Бидний олж мэдсэнээр зарим залуу насанд хүрэгчид биологийн өөрчлөлтийг хүлээгдэж байснаас эрт мэдэрч байгаа бөгөөд энэ нь залуу үеийнхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой байж болох юм” гэж ярьжээ. Хорт хавдрыг хөгшрөлтийн өвчин гэж үздэг ч сүүлийн 30 жилийн хугацаанд эрт үеийн хорт хавдар нэмэгдэж байна. Европын Хавдрын Мэдээллийн Систем (ECIS)-ийн мэдээлснээр 2022 онд ЕХ-ны гишүүн 27 орны 13,800 хүүхэд, өсвөр насны хүүхэд хорт хавдраар оношлогдсон гэсэн тооцоо гарсан.

Судалгаа нь биологийн хурдацтай хөгшрөлт нь хорт хавдрын өвчлөл нэмэгдэхэд хүргэдэг гэдгийг нотлоогүй ч бие махбодийг бие даасан эсүүдийн оронд бүхэлд нь авч үздэг хүчирхэг шинэ хамаарлыг бий болгож байна. Их Британийн Бартсын хорт хавдрын хүрээлэнгийн хорт хавдрын дархлаа-бодисын солилцооны эмнэлзүйн судлаач  Жон Ричес "Энэ судалгаа нь хорт хавдрын эсүүдээс гадна бие махбодид цаг хугацааны явцад гарч буй томоохон өөрчлөлтүүдийг авч үздэгт онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү судалгааны үр дүн нь бидний хүрээлэн буй орчин, амьдралын хэв маяг, ерөнхий эрүүл мэнд зэрэг хүчин зүйлс нь биеийн биологийн үйл явцад урт хугацааны нөлөө үзүүлдэг гэсэн санааг бататгаж байна. Эцсийн эцэст залуу хүмүүсийн биологийн хөгшрөлтийг юу өдөөж байгаа, мөн энэ нь хорт хавдар болон бусад архаг өвчний хөгжилтэй хэрхэн холбогдож байгааг илүү сайн ойлгохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна. Эдгээр хэмжилтүүд бидэнд яг юу хэлж байгааг ойлгохын тулд бидэнд одоо цаашдын судалгаа хэрэгтэй байна" гэжээ.

https://www.euronews.com/health/2026/06/28/people-under-50-are-ageing-faster-than-previous-generations-study-finds


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих