АНУ Ираны хэлэлцээртэй холбоотойгоор газрын тосны үнэ огцом унав

Хуваалцах:
АНУ Ираны хэлэлцээртэй холбоотойгоор  газрын тосны үнэ огцом унав
АНУ болон Иран шинэ шатны хэлэлцээрээ удахгүй хийнэ гэсэн зах зээлийн хүлээлтээс шалтгаалан шинэ долоо хоногийн арилжаа эхэлсний дараа олон улсын түүхий газрын тосны фьючерсийн үнэ огцом унав.
Энэ сарын 2-ны өдрийн 19:00 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны бирж дээр есдүгээр сард нийлүүлэх хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ нэг баррельдаа 74.78 ам.доллар болж буурсан нь өмнөх арилжааны өдрийн хаалтын ханшаас 5.89 ам.доллар буюу 6.96%-иар буурсан үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ Лондонгийн Брент түүхий газрын тосны фьючерсийн аравдугаар сарын үнэ нэг баррельдаа 81.55 ам.доллар болж буурсан нь өмнөх хаалтын ханшаас 6.38 ам.доллар буюу 7.26%-иар буурсан үзүүлэлт юм.
Одоогийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны Биржийн есдүгээр сард нийлүүлэх хөнгөн түүхий газрын тосны фьючерс болон Брент түүхий газрын тосны аравдугаар сарын фьючерсийн үнийн уналт багасаад ойролцоогоор 4% болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Данальд Трамп 2-ны үдээс хойш Ерөнхийлөгчийн тусгай нисэх онгоцонд хэвлэл мэдээллийнхэнд хандан, АНУ маргааш Ирантай хэлэлцээр хийнэ гэж мэдэгджээ. Өмнө өдөр нь Д.Трамп Иранд хийх цэргийн цохилтоо цуцалснаа зарласан.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих