Нарны хиртэлт ажиглагдсан Европын зарим бүс нутагт зочид буудал болон түрээсийн төлбөр огцом өсжээ

Хуваалцах:
Нарны хиртэлт ажиглагдсан Европын зарим бүс нутагт зочид буудал болон түрээсийн төлбөр огцом өсжээ

Нарны хиртэлт ажиглагдсан Европын зарим бүс нутагт зочид буудал болон богино хугацааны түрээсийн байрны үнэ огцом өсөж, хоногт 1000 ам.доллароос давжээ.

Наймдугаар сарын 12-нд Их Британи, Исланд, Испанийн хойд хэсэг, Гренланд болон Португаль улсад ажиглагдсан нарны хиртэлт нь аялал жуулчлалын эрэлтийг огцом нэмэгдүүлсэн бөгөөд тухайн бүс нутгийн зочлох үйлчилгээний салбарынхан энэ боломжийг ашиглаж байна.

Аялал жуулчлалын салбарын мэдээллийн "Lighthouse Intelligence" компанийн долоодугаар сарын дунд үед (үйл явдал болохоос дөрвөн долоо хоногийн өмнө) хийсэн судалгаагаар, хиртэлт ажиглагдах бүсэд орших Европын зарим хотуудад (тухайлбал, Исландын нийслэл Рейкьявик болон Испанийн А-Корунья, Бильбао хотуудад) зочид буудал, түрээсийн байрны үнэ эрс нэмэгджээ.

 "Lighthouse"-ын мэдээлснээр, Рейкьявик хотод нарны хиртэлт болох долоо хоногт зочид буудлын үнэ дунджаар хоногт 1012 ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн тус долоо хоногт богино хугацааны түрээсийн байрны үнэ дунджаар хоногт 1172 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 178 хувиар өссөн байна. Бильбао хотод богино хугацааны түрээсийн байрны үнэ хоногт 1088 доллар болж, өмнөх оны мөн үеэс 206 хувиар өсжээ.

 Харин зочид буудлын өрөөний үнэ хоногт 315 ам.доллар болж, өмнөх оноос 35 хувиар нэмэгдсэн байна. Нарны хиртэлт бүрэн ажиглагдах бүсээс гадна  Сантьяго-де-Компостела хот нь зочид буудлын үнийн хувьд хамгийн хямд (хоногт 193 доллар) байсан бөгөөд энэ нь өмнөх оноос 13 хувиар өссөн үзүүлэлт талаар "Lighthouse"-ын мэдээлэлд дурджээ.

https://www.cnbc.com/2026/08/12/solar-eclipse-europe-hotel-prices.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих