Японд хар салхины улмаас Токиотой хил залгаа мужууд тоггүй болжээ

Хуваалцах:
Японд хар салхины улмаас Токиотой хил залгаа мужууд тоггүй болжээ

Японы Номхон далайн эргийн төв хэсгээр есдүгээр сарын 20-нд дайран өнгөрсөн “Дужюань” хар салхины улмаас Токиотой хил залгаа Чиба, Канагава мужийн 17 мянга орчим айл өрх, орон сууц цахилгаангүй хэвээр байгаа тухай эрчим хүчний “Токио Электрик Пауэр” компанийн тус бүс нутаг дахь хамгийн том салбар мэдээлжээ.

Цахилгаан хангамжийг есдүгээр сарын 25-нд сэргээхээр ажиллаж байна гэж тус компани цахим хуудсандаа мэдээлсэн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, гамшигт нэрвэгдсэн бүс нутагт 600 орчим орон сууц ноцтой эвдэрчээ. Үерийн улмаас Чиба мужийн төмөр замын шугамуудын үйл ажиллагаа саатсан хэвээр байгаа бөгөөд эрх баригчид төмөр зам болон тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийж байна. Хар салхины улмаас үүссэн гамшигт 10 хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болсон байна. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хөрсний нуралтад өртжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих