МЭДЭЭНИЙГЭМОнцлох

Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахыг үүрэг болгов

Хуваалцах:
Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахыг үүрэг болгов

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцсэн байна. Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын  хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонсжээ. Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Хот хоорондын  зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгажээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих