
Сөүл хотын дарга Пак Вон Сун гэр бүлдээ гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорложээ. Цогцсыг Цагдаагийн алба хаагчид тус хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олсон байна. Түүний үхлийн шалтгаан нь тус улсын хуулийн байгууллага амиа хорлосон гэж үзэж байгаа тул гэрээслэлийг олон нийтэд мэдээлж эхлээд байна.
Тэрээр гэрээслэлдээ,
“Бүгдээс нь уучлалт гуйж байна. Миний амьдралын туршид надтай хамт байсан, эргэн тойрны бүх хүмүүстээ талархаж байна. Харин миний хамгийн хүнд цаг үеүдэд намайг орхилгүй надтай хамт байсан гэр бүлийнхнийхээ өмнө би үргэлж буруутай мэт санагддаг байсан. Намайг чандарлаад эцэг, эх хоёрын минь дэргэд оршуулж өгөхийг хүсье. Бүгдээрээ баяртай” гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу