
Дэлхий дахинд тайван байдлын индекс сүүлийн таван жилийн туршид буурсаар байна.
2020 онд дундаж үзүүлэлт 0.34 хувиар буурчээ.
Зөрчил мөргөлдөөн, хямрал зэрэг гол шалтгаан байсан бол сүүлийн жилд “Ковид-19” цар тахлын улмаас үүдэлтэй тодорхой бус байдал, санаа зовинолоор солигдсон байна. Исланд Улс дэлхийн хамгийн тайван орны жагсаалтад 2008 оноос хойш тэргүүлсэн хэвээр байна. Араас нь Шинэ Зеланд, Австри, Португал, Дани оржээ. Хамгийн тайван бус орноор Афганистан, хоёрт нь Сири, Ирак, Өмнөд Судан, Йемен орж байна. байна. Тайван орны үзүүлэлт нь сайжирсан хоёр бүс нутаг нь ОХУ болон Евроази, хойноос нь Хойд Америк орж байна. Харин манай улс жагсаалтын 39 дүгээрт бичигджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу