МЭДЭЭОнцлох

Даншигт Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдана

Хуваалцах:
Даншигт Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдана

Даншигт Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдана

 Хүрээ цам ~ Даншиг наадам наймдугаар сарын 06,07- ны өдрүүдэд Хүй долоо худагт болно. Тус наадамд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 08-р сарын 06-ны 12:00 цагаас цагаас эхэлнэ.

Үндэсний спортын VII наадмын Үндэсний бөхийн барилдаан 08-р сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.

Тус наадамд 21 аймаг, 9 дүүргийг төлөөлсөн 30 багийн бөхчүүд оролцоно. Нэг баг 3 бөхийн (улс, аймаг, сумын цолтон) бүрэлдэхүүнтэй бөгөөд багууд сугалаагаар хасагдах журмаар барилдана.

Аймаг, дүүргүүдийн 1-6-р байранд шалгарсан багуудад мөнгөн шагнал алт, мөнгө, хүрэл медаль шилжин явах цомыг гардуулна.

Наймдугаар сарын 14-нд "Нүүдэлчин монгол соёлын наадам"- д зориулсан Улс, аймгийн алдар цолтой 32 бөхийн барилдаан Тэрэлжийн "Сайханы саравч" гэдэг газар болно. Тус барилдааны түрүү бөх гурван сая төгрөгийн бай шагнал гардах ажээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих