АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ҮБХ -ны гишүүдээсээ тодруулна

Хуваалцах:
АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ҮБХ -ны гишүүдээсээ тодруулна
Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх жил болно. Он гараад парламентад суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгох томоохон "тулаан"-тай нүүр тулна.
Том намуудын хувьд улсын хэмжээний сонгуульд нэр дэвшихээс гадна нам дотроосоо гарч ирнэ гэдэг амаргүй даваа байдаг. Тэр дундаа олон горилогчтой бол  намын сунгаа, дотоод сонгуульдаа ялж, намаасаа нэр дэвших мандатаа авах зэрэг шат дарааллыг давах учиртай. 
 
Энэ жилийн хувьд АН  2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ намын нийт гишүүдээсээ бус төлөөллийн төв байгууллага болон Үндэсний бодлогын хорооны гишүүд дундаасаа сонгохоор болсон. Тодруулбал, АН дүрмийнхээ дагуу бүх гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж, дүнг их хурлаар баталдаг. Үндэсний бодлогын хорооноосоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах хувилбарыг намын жирийн гишүүд дэмжигчид нь дэмжихгүй байгаа. Учир нь, нэр дэвшичгийг Үндэсний бодлогын хорооноос сонгох нь энэ хороог  хайрцагласан хүн ялалт байгуулна гэж үзэж,  эсэргүүцэж буй гэх мэдээлэл байна.
Ташрамд дурдахад, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Ганбат нар горилж байгаа. Эдгээрийн хэн нь ҮХБ-ны гишүүдээ хайрцаглаж, олонх бүрдүүлж чадна, тэр хүн намаасаа мандатаа авна гэсэн үг юм.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх